Dangina
Дэлгэцнээ гарах: 2026.01.09
PG | 113 мин ( 1 цаг 53 мин )
Ус тайгыг дагаж амьдрах, уул талыг барьж амьдрах буриадын хоёр отог омог зэрэгцээ тэнхлэгт, алсхан , өөр өөрийн ахуй заншил, амьдрал соёлоороо оршино. Аль аль нь л байгаль дэлхийгээсээ хараат, тайгаасаа, талаасаа амин зуулгыг гүйцэлдүүлэн, тоонот нутгийнхаа агаар салхи, аялгуу гоо бүхнээс шимээллэн шалгарал тэмцэл дүүрэн амьдрагч буриадын түмэн олон. Талын буриадууд нутаг шилэн нүүдэллэж яваад нуур тэнгисийн хүчит салхинаа сүйдэн осолдоно. Энэ ослын үеэр нэгэн жирэмсэн эх тэнгисийн хүчит давалгаан дотор төрнө. Түүнээс хоёр охин төрж, бүсгүй үрсээ амьд үлдэх боломжийг олгоод өөрөө их усанд үйж одно. Тэнгисийн эрэгт завины хэмхэрсэн толгойд хөвж ирсэн хоёр охины нэгийг тал нутгийн анч эрэмгий бүсгүй олон авч явна. Нөгөө нэг охиныг үндсэн омгийнхон нь, эцэг нь олж авдаг. Ийн тэнгисийн давалгаанд төрсөн охид хоёр өөр замаар, хоёр өөр тавилангаар амьдарна. Нэг нь олсон ээжтэйгээ талд, нөгөө нь өөрийн усны буриадын отог омогт эцгийнхээ гар дээр торнидог. Хоёр бүсгүй үлэмж гоо үзэсгэлэнтэй. Талын буриад, усны буриадуудын хувь тавилангийн ээдрээт хэлхээ нь бүр эртнээс эхтэй
01 сар
09
Өнөөдөр
01 сар
10
Маргааш
01 сар
11
Ням
01 сар
12
Даваа
Бусад өдрүүдийг харах
Copyright © 2026 ZERO.MN. All rights reserved. Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Нууцлалын баталгаа | Түгээмэл асуултууд | Нэвтрэх
Managed by CRCG, Developed by ANDROMEDA