Үйчилгэээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Zero.mn цахим худалдааны сайт нь “Си Ар Си Жи” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч zero.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар тасалбар захиалах үйлчилгээ авах эрхтэй болно.

  2. Үйлчилгээний нөхцөл нь zero.mn хуудсанд бүртгүүлсэн болон тасалбар захиалга хийсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

  3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Си Ар Си Жи” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Си Ар Си Жи” ХХК бүрэн хариуцна.

  2. Хэрэглэгч нь Zero.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Си Ар Си Жи” ХХК хариуцахгүй болно.

  3. Хэрэв таны гишүүнчлэлийн нууцлал алдагдсан буюу таны эрхээр сэжигтэй үйлдэл хийгдсэн бол яаралтай нууц үгээ солих хэрэгтэй ба бидэнтэй яаралтай бичгээр (info@zero.mn) болон утсаар (77886600) холбогдоно уу.

  4. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

  5. Хуулиар хориглогдсон, залилан мэхлэх шинжтэй, гүтгэсэн, доромжилсон, мөн оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээлэл оруулах, тараах; аливаа байгууллага ба хувь хүний нууцад хамаарах мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр нийтлэх; зар сурталчилгаа, ухуулга, гинжин захидал, судалгаа, уралдаан гэх мэт хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн, манай үйл ажиллагаатай холбоогүй мэдээлэл, сэтгэгдэл оруулахгүй байх

  6. Zero.mn -ээс үйлчилгээ авахад хэрэглэгч нь өөрийн мэдээлэл болон байнгын ашиглагддаг нэр, и-мэйл хаяг, гар утасны дугаарыг үнэн зөв бөглөж оруулах үүрэгтэй.

ГУРАВ. ТАСАЛБАР ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ

  1. Zero.mn -д хэрэглэгч кино болон кино хуваарьт чөлөөтэй танилцах боломжтой бөгөөд тасалбар захиалах явц болон захиалга баталгаажуулахын тулд нэвтрэх эсвэл зочин хэлбэрээр тасалбар захиалга дуусгах боломжтой.

  2. Zero.mn хэрэглэгч нэг удаагийн худалдан авалтаар тасалбар төрөл хамрахгүйгээр дээд тал нь 10 хүртэлх тасалбарыг захиалах боломжтой. Тогтоосон тооноос илүү тоогоор тасалбар авах шаардлагатай тохиолдолд “СИ АР СИ ЖИ” ХХК-д хандах шаардлагатай. Энэ системийн аюулгүй байдлыг хангасан хязгаарлалт болно.

  3. Тасалбарын төлбөрийг амжилттай хийсний дараагаар хэрэглэгчид баталгаажилт и-мэйл илгээх бөгөөд захиалгын код болон eBarimt-ын QR кодтой хамт PDF форматаар илгээнэ.

  4. Хэрэглэгчийн и-мэйлийн тохиргооноос хамааран тасалбар агуулсан баталгаажилтын и-мэйл нь inbox-д очоогүй тохиолдолд “СИ АР СИ ЖИ” ХХК нь хариуцлага хүлээхгүй.

  5. Тасалбар агуулсан баталгаажилт и-мэйл нь тухайн хэрэглэгчийг тасалбар авсныг нотлох төлбөрийн баримт болох тул хэрэглэгч үзвэрийг үзэж дуустал тухайн и-мэйлийг устгахгүй байх шаардлагатай.

  6. Үзвэрийг үзэхдээ хэрэглэгч захиалгыг тасалбар хэвлэхдээ тухайн киноны театрын кассны хэсгээс хэвлүүлж авч тасалбар шалгагчид үзүүлэн үзвэрийн танхимууд орно.

  7. Тухайн үзвэр эхлэхээс 30 минутын өмнө онлайн захиалга зогсооно.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  1. Хэрэглэгч суудлаа сонгон, тасалбарын тоо болон ангиллыг сонгосноос хойш 10 минутын хугацаанд тухайн суудал болон тасалбарыг систем дээр хадгална. Хэрэв худалдан авалт заасан 10 минутын хугацаанаас хэтэрвэл хэрэглэгч худалдан авалтыг дахин эхлүүлэх шаардлагатай. Дээр заасан хугацаа хэтэрсний дараа худалдан авалт хийсэн ба төлбөр данснаас хасагдсан тохиолдолд гүйлгээг буцаан олгох, эсвэл өөр суудал санал болгох замаар шийдвэрлэнэ. Энэхүү журам нь хэрэглэгч санамсаргүйгээр тасалбарыг удаан хугацаанд хадгалах эрсдэлээс сэргийлэх зорилготой байна.

  2. Хэрэглэгч нь өөрийн гүйлгээний түүхийг өөрийн профайл хуудасныхаа Захиалгын түүх гэсэн хуудаснаас харах боломжтой.

  3. www.zero.mn хуудсаар дараах төлбөрийн хэрэгслийг ашиглан захиалга баталгаажуулах боломжтой. Голомт банк Хаан банк QPay Candy MostMoney

ЗУРГАА. БУСАД

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Zero.mn сайтын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.

  2. Zero.mn цахим хуудасны оюуны өмчийн эрх нь зохиогчийн эрхийн тухай, патентын тухай, шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай зэрэг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр дамжуулан олон улсын хэмжээнд хамгаалагдана. Цахим хуудсыг зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс хэтрүүлэн ашиглах, өөрчлөх, хуулбарлах нь дээрх хууль, тогтоомжуудыг зөрчсөнд тооцогдоно.

ДОЛОО. FACEBOOK ДАТА АШИГЛАХ БОЛОН УСТГАХ ТУХАЙ
  1. Facebook дата ашиглах: Та Facebook аккаунт аа ашиглан нэвтэрсэн нөхцөлд таны Имэйл хаяг болон олон нийтэд нээлттэй байгаа Facebook нэр болон зургийг татан авч захиалга хийхэд ашиглана. 
  2. Хэрэв хэрэглэгч датагаа устгуулахыг хүсвэл бид бүх мэдээллийг өөрийн серверээс устгах боломжтой. Хэрэв та өөрийн мэдээллээ устгуулах бол info@zero.mn имэйлээр өөрийн Facebook нэр, Имэйл, Утас -г илгээнэ үү. Дээрх мэдээллийг өгснөөр бид таныг мөн эсэхийг тодорхойлох бөгөөд мөн гэж үзсэн нөхцөлд аккаунт дээрх дараах мэдээллийг ажлын 10 хоногт багтаан устгаж хариу өгөх болно. Устгах хүсэлтийн дагуу дараах мэдээлэл устана: 
    • Аккаунтны мэдээлэл болох Нэр, Утас, Имэйл -г устгана
    • Захиалгын мэдээлэл, байршлын мэдээлэл-г устгана
    • Кино, театрын үнэлгээний мэдээлэл
    • Вэб сайтын күүки  болон IP хаягийн мэдээл устгана