НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэ Zero.mn цахим хуудасны үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй, найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор ашиглана. Нууцлалын бодлогын дагуу системийн болон хэрэглэгчдийн аюулгүй байдал, тав тухтай үйлчилгээг хангахын тулд хэрэглэгч хувийн мэдээллээ бидэнд илгээх шаардлагатай. Энэхүү Нууцлалын бодлого нь манай "Үйлчилгээний нөхцөлийн" нэмэлт тайлбар хэсэг юм.

Зеро кино тасалбар худалдаалах систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • Хэрэглэгч гэдэг нь zero.mn вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн кино тасалбар захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

  • Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем хашлан кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

  • Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, профайл зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.

  • Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (тасалбар захиалгын мэдээлэл, гэх мэт) системд хадгалагдана.

  • Хэрэглэгч FACEBOOK эрхээрээ zero.mn кино тасалбар худалдаалах системд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд үүнд (Овог, Нэр ) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ

Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Си Ар Си Жи” ХХК Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

  • Киноны тасалбар, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх гэх мэт

  • Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх

  • Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх

  • Техникийн засвар хийх

  • Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД ТҮГЭЭХ

  • “Си Ар Си Жи” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ

  • “Си Ар Си Жи” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг “Үндэсний Дата төв” дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн анхаарах чухал зүйл юм.

  • Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй танд үүссэн аливаа хор, хохирлыг “Си Ар Си Жи” ХХК хариуцахгүй болно. “Си Ар Си Жи” ХХК нь таны хандах эрхийг бусдад задруулах боломжгүй болно.

ТАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧИЙН СОНГОЛТ

  • Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.

  • Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.

ЗУРГАА. НУУЦЛАЛЫН БАТАЛГААНЫ ЖУРМЫН ШИНЭЧЛЭЛТ

  • Энэхүү “Нууцлалын баталгаа”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Зеро.мн кино тасалбар худалдааны “Нууцлалын баталгаа” өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.

  • Хэрэглэгчийг тасалбар захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа” тасалбар захиалга хийгдэх үед өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын баталгаа”-г тасалбар захиалга дуустах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.

ДОЛОО. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

  • Хэрэглэгч худалдан авсан тасалбараа буцаасан, эсвэл буруу гүйлгээ хийснээс үүдэн хэрэглэгч рүү төлбөр шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд бид буюу манай ажилтнууд хэрэглэгчийн дансны дугаарыг асууж авч болно. Бусад тохиолдолд Zero.mn, Си Ар Си ЖИ ХХК-аас таны дансны мэдээллийг асуухгүй бөгөөд ямар ч тохиолдолд нууц үгээ задруулахыг танаас шаардахгүй. Төлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Үйлчилгээний нөхцөлийн" 4-р хэсгээс харна уу.

  • Хэрэглэгч манай системийг ашиглах үед интернэт хөтчөөс (browser) илгээдэг мэдээлэл (Үйлдлийн мэдээлэл буюу Log data)-ийг бид бусад олон вэб хуудасны адил бүртгэж авдаг. Үйлдлийн мэдээлэл гэдэгт таны компьютерийн IP хаяг, хөтчийн төрөл, таны зочилж буй хуудасны (zero.mn доторх) хаяг, тэр хуудсанд өнгөрүүлсэн хугацаа зэрэг мэдээлэл ордог. Үйлдлийн мэдээлэл нь статистик судалгааны зориулалттай бөгөөд таны хувийн мэдээлэлд хамааралгүй байдаг.

  • Cookie гэдэг нь тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан жижиг файлууд бөгөөд таны зочилсон цахим хуудаснаас компьютерт илгээгдэж хатуу дискэнд хадгалагддаг.Бид олонх цахим хуудасны нэгэн адил Cookie файлаар дамжуулан мэдээлэл хадгалдаг бөгөөд та cookie хадгалахгүй байх тохиргоог өөрийн компьютерт тохируулах боломжтой. Cookie ашиглахгүй байх тохиргоо хийснээр манай хуудсыг ашиглахад танд зарим нэмэлт үйлдэл хийх шаардлага гарч болзошгүйг анхаарна уу.

  • Бид үйлчилгээний шинэ боломжууд, сурталчилгаа, урамшууллын мэдээллийг цахим хаягаар илгээж болно. Хэрэглэгч өөрийн сонголтоор бүх болон зарим мэдээлэл авахыг зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой ба зааварчилгааг цахим хаягаараа хүлээн авах боломжтой.

  • Тухайлсан хэрэглэгчийн харилцах утасны дугаар, холбогдох хаягийг хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шаардсан тохиолдолд систем болон түүний хэрэглэгчдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргаж өгнө.

  • Та өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохоос аль болох зайлсхийх, нууц үгээ хэн нэгэнд хэлж өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчилж байх зэргээр хамгаалах арга хэмжээ байнга авч байна уу.

  • zero.mn цахим хуудас, түүний үйлчилгээ нь хуулийн өмнө хариуцлага хүлээх эрхзүйн чадамжтай иргэд буюу насанд хүрэгчдэд зориулагдсан тул 17 ба түүнээс доош насны хүүхэд тань энэхүү хуудсыг ашигласнаас үүдэн төлбөр тооцооны болон бусад эрсдэл үүсэн тохиолдолд хариуцлагыг эцэг эх, асран хамгаалагчид хүлээх болно.

  • Энэ журамтай холбоотой асуулт байвал бидэнтэй холбоо барина уу.