
Зүүднээс дор
Дэлгэцнээ гарах: 2025.06.13
13+ | 62 мин ( 1цаг 2 мин )
Сүүлийн үед Аминаа охины амьдралд тайлбарлах аргагүй, хачирхалтай зүйлс тохиолдож эхэлнэ. Зүүдэнд нь учир битүүлэг дүрүүд үзэгдэж, хар дарсан зүүднүүд улам хүчээ авч, нэгэн муу ёрын сүнс түүний амин энергийг сорон амь насанд нь заналхийлэх болно. Сэрэх бүрдээ тэр зүүд байсныг мэддэг ч, айдас нь бодит мэт гүн гүнзгий сэтгэл зүрхэнд нь үлдэнэ. Аминаа зүүд болон бодит амьдралын заагийг ялгахаа больж, улам төөрөлдөнө.
Түүний аав, ээж хоёр нэг л хачин, нууцлаг болж, өмнө нь хэзээ ч хийдэггүй зүйлсийг хийж эхлэх бөгөөд Аминаагаас ямар нэгэн зүйл нуух мэт авирлана.
Гэсэн ч Аминаа бууж өгөхгүй. Хар дарсан зүүднээс мултрахын тулд тэр өнгөрсөнөө санах хэрэгтэй болж байлаа. Гэвч тэр юу ч санахгүй, цаг хугацааны баримжаагүй болсон байв. Тэр өнгөрсөнөө санах болов уу?...
06 сар
17
Өнөөдөр
06 сар
18
Маргааш
06 сар
19
Пүрэв
Бусад өдрүүдийг харах
Copyright © 2025 ZERO.MN. All rights reserved. Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Нууцлалын баталгаа | Түгээмэл асуултууд | Нэвтрэх
Managed by CRCG, Developed by ANDROMEDA