"Хувь Заяа" МУСК

Дэлгэцнээ гарах: 2024.08.23
PG-13 | 117 мин ( 1цаг 57 мин )
Зэрэглээ татуулсан говь нутгийн буйдхан нэгэн суманд олон жилийн дараа Сүрэн бүсгүй эргэн ирнэ. Тод өнгийн чамин хувцас, биеэ авч явах байдал нь алслагдсан сумын уйтгартай байдалд өнгө нэмэх мэт бүгдийн анхаарлыг эрхгүй татна. Чухам хаанаас эргэн ирсэнийг, яагаад энэ олон жил сураггүй байсныг хэн ч үл мэднэ. Харин энэ үед сумын төвийн дэлгүүрээс хүнсээ базаагаад буцахдаа дуртай ганц юмаа хөнтөрчихөөд шулга шар охиндоо зэмлүүлэн суух Пунцаг хэн ирсэнийг төсөөлөө ч үгүй байлаа. Олны харцыг дагуулсан Сүрэн бүсгүйн “Сайн уу Пунцагаа” гэх намуухан дуу Пунцагийг ёстой л зүүднээс нь сэрээх шиг болно. Яг энэ л мөчид Сүрэн Хувьзаяа охинтой учирна. Олон жилийн турш анхны хайртаа марталгүй битүүхэндээ гансран суусан Пунцаг хотоос ирсэн гэх захидлыг авахаар сумандаа ирэхдээ Сүрэнг дахин хараад түүний сэтгэл зүгээр байсангүй.
Видео (1) | Фото (1)
09 сар
17
Өнөөдөр
09 сар
18
Маргааш
09 сар
19
Пүрэв
Бусад өдрүүдийг харах